
Түүнчлэн тус компани 2012 оны эхний гурван сарын байдлаар 298 сая ам доллар, харин одоогийн байдлаар нийт 3.2 тэрбум ам долларын ашигтай ажиллаад байгаа юм байна.
Yahoo-гийн орлого ийнхүү сайжрахад компанийн шинэ захирлын албан тушаалд Марисса Майер томилогдсон явдал ихээхэн нөлөөлсөн хэмээн эх сурвалжууд мэдээлэх болжээ.
Google-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг удаан хугацаанд хашсан тэрээр өнгөрсөн долдугаар сард Yahoo-гийн захирлаар ажиллах болсон. Тэрээр интернэт зах зээлийн хамгийн сайн удирдлагуудын нэгд тооцдог бөгөөд Yahoo-гийн хувьцаа хөрөнгийн зах зээлд унаж эхлэх үеэр ийнхүү тус компанийн захирлаар ажиллах болсон юм.
Э.АНХТУЯА