Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 4-ны баяр

Литвад Хувилгаан Казимирын өдөр буюу Казюкасын (цэцгийн баяр) гэсэн албан бус баяр болно.

Үйл явдал

1193 он. Энэ өдөр Египетын захирагч Айюбидын овгийг үүсгэгч Саладин Дамаск хотноо нас барсан байна.  Египетын Айюбидийн омгийн анхны султан Саладин, Салах ад-Дин Юсуф Ибн Айюб (1138 – 1193) одоогийн Иракийн Текрит хотноо төрсөн, XII зууны үеэр Дорнодод бий болсон нөхцөл байдлаас болон Дамаскад амьдарч байсан. Египетийг байлдан дагуулж, Сири ба хоёр голын Месопотамийг нэгтгэн нийлүүлсэн, Ерусалимын вант улсыг байлдан эзэлсэн, загалмайтнуудын аян зогсоож тэднийг хөөсөн зэрэг үйл явдлуудаар түүний засаглалыг тодорхойлж болно.

1544 он. Нюрнберг хотын Хувилгаан Зебальдын сүмийн даруухан шавь Георг Гартман (1489–1564) шинжлэх ухаан сонирходгийн хувьд соронзонгийн хэлбийх үзэгдлийг нээжээ. Өөрийнх нь бичсэнээр энэ өдөр нээлтээ өөрийн ивээн тэтгэгч  Бранденбургийн  Альбрехт (1490–1568) жононд компасын соронзон зүү мериданийн дагуу байрлахдаа “ хөндлөнгөөр зогсдоггүй, хойд төгсгөлөөрөө доош есөн градусаар хэлбийдгийг” олж тогтоолоо хэмээн мэдээлж байжээ.

1813 он.
Михаил Илларионович Кутузовын командалсан Оросын арми Берлин хотыг эзлэв. Энэ нь үхлийн өвчтөй фельдмаршалын удирдлагаар хийсэн сүүлчийн цэргийн ажиллагаа юм. Наполеоны эсрэг хийсэн дайны шинэ холбоотон Пруссийг шийдэмгий хөдөлгөхийн тулд нийслэлийг эзлэх хэрэгтэй гэж Кутузов зүтгэж байлаа.

1861 он. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хамгийн гарамгай хүмүүсийн нэг Авраам Линкольн  (Abraham Lincoln) албандаа оржээ. Авраа́м Ли́нкольн (Abraham Lincoln англ., 12.02.1809 — 15.04.1865) Америкийн төрийн гарамгай зүтгэлтэн, АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч (1861—1865), Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгч болсон анхны хүн, Америкийн боолчуудыг чөлөөлөгч, Америкийн ард түмний үндэсний баатар юм. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгосноор Америкийн  өмнөд мужуудыг тусгаарлан Конфедраци байгуулахад хүргэж Иргэний дайнд Конфедрацийг ялалтад хүргэжээ. Тэрээр өөрийн засгийн газартаа эсрэг талынхнаа татан нэгдмэл зорилгын төлөө ажиллуулж чадсан байна. Линкольны үед гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэн АНУ-ын нутаг дэвсгэрт боолчлолыг халж чадсан байна. Дайны үеэр тэрээр Их Британи болон Европын бусад орнуудыг интервенци хийхийг зогсоож чаджээ. Тивийн хоёр хэсгийг холбосон төмөр замыг бариулж, хөдөө аж ахуйн асуудлыг шийдэж чадсан Гомстедын баримтыг тэрээр гаргасан юм. 1865 онд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэн жүжигчин Линкольныг театрт жүжиг үзэж байхад нь буудан  хөнөөжээ. Ерөнхийлөгч байх үедээ ихээхэн шүүмжлэл амсч байсан тэрээр үе үеийн америкчуудын хамгийн хайртай Ерөнхийлөгч хэвээр байна.

1877 он. Москвагийн их театрын тайзнаа суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн “Хунт нуур” бүжгийн жүжгийн анхны тоглолт болжээ. Москвагийн театруудын захирал Владимир Бегичев (1838–1891) бүжгийн жүжигчин Василий Гельцер нар либреттог нь зохиож, тааруухан балетмейстер Вацлав Рейзингер жүжгийг тавьсан байна. Жүжигт нэрд гараагүй бүжигчид бүжиглэн тайз чимэглэлийг нь хуучин жүжгүүдийн чимэглэлийг ашиглан хийсэн тул суут хөгжмийн зохиолчийн амьд ахуй цагт нь тавьсан бүтээл нь амжилттай болж чадаагүй өнгөрсөн ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж