ОССК-ийн дэд захирлуудыг томилов

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

ОССК-ийн дэд захирлуудыг томилов

Орон  сууцны санхүүжилтийн корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн томилжээ. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр Нийслэлээс Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга О.Машбат,  Сангийн яамнаас Төслийн санхүүжилт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Доржханд, Санхүүгийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаяр, Барилга, хот байгуулалтын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяр нар сонгогдсон байна.

ОССК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрийг сонгосон байсан. Харин Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар  ОССК-ийн дэд захирлаар Ц.Алтандуулга, Д.Оюунжаргал нарыг тус тус томилсон байна. Мөн ОССК-ийн гүйцэтгэх П.Алдаржавхлангийн оронд А.Гантулгыг томилоод байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж