Уг хамтарсан үзэсгэлэнд Санкт Питербург хотын Репиний Академийг дүүргэсэн хоёр уран бүтээлчийн сүүлийн үеийн шинэ ажлуудыг сонирхуулах юм байна.
Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач Ч.Хүрэлбаатарын уран бүтээлүүд нь реалист шинжтэй байдаг ба тэрээр уран бүтээлүүддээ нарийн деталчиж ажилладаг, бараандуу бор саарал өнгийг их ашигладаг. Түүний мастер нарийн ажиллагаа усан будгийн техникийг гайхамшигтай харуулж усан будгийн судалбар зургууд уран зураг сонирхогч хэн бүхнийг анхаарлыг яах аргагүй татдаг. Гадаад дотоодод бие даасан болон хамтарсан олон үзэсгэлгээ дэлгэж байсан, чамгүй олон шагналын эзэн түүний бүтээлүүд Монголын уран зургийн галерей, АНУ-ын “Pierre House Gallery”, Японы “Fukuoka Art Museum”, "Toyota" company, болон Англи, ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Герман, Итали, Унгар, Шведийн уран зураг сонирхогчдын хувийн цуглуулгад багтдаг.
Их зохиолч Б.Ринченгийн ач, Монголын тэргүүний палеонтлогич Р.Барсболдын хүү уран барималч, зураач Б.Дэнзэнг Улаанбаатарын төвд байрлах С.Зориг агсны хөшөө, “Централ таур”-ын өмнөх цэцэрлэгт талбайд Хубилай хааны үед түүний захидлыг Ромын папад хүргэсэн элч төлөөлөгч, нэрт жуулчин Марко Поло, Их дэлгүүрийн өмнө байрлах “Битлз” хамтлагийн хөшөөг урлаж байсан гэдгээр нь хэн хүнгүй андахгүй. Тэрээр Улаан-Yдэд тєрж Монголд єссєн. Орос, Польш, Унгар улсад тvvний бvтээсэн олон сайхан баримал сvндэрлэн байдаг билээ. Б, Дэнзэнгийн сvvлийн үеийн уран бүтээлийг сонирхон түүнтэй урлагийн талаар яриа өрнүүлэхийг хүсвэл энэ үзэсгэлэнгийн үүд хаалга хэн бүхний өмнө нээлттэй байх юм.
Хоёр уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 31-н хүртэл хүртэл үргэлжилнэ.