Тайванийн эмнэлэгт гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Тайванийн эмнэлэгт гал гарчээ

Тайванийн Тайнань хотын эмнэлэгт гал гарсны улмаас 12 өвчтөн нас барж, 60 гаруй өвчтөн түлэгдэж, гэмтсэн байна. Хохирогчдын ихэнхи нь галын утаанд амьсгал нь боогдож, угаартсаны улмаас нас барсан байна. Галд эмнэлгийн хоёрдугаар давхар бүрэн автсан бөгөөд энд өндөр настнуудыг асрах тасгууд байрладаг байсан аж. Энэхүү тасгуудад нийт 100 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан байна. Тайванийн албаныхан одоогоор эмнэлэгт гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гал агуулахаас эхлэн гарсан байх гэж таамаглажээ. Гал сөнөөгчид гал гарснаас хойш 10 минутын дараа ирж, эн тэргүүнд галыг унтарааж, өвчнүүдийг эмнэлгээс зөөн гаргасан байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж