Буржгар үстнүүдийн шоу болно

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Та буржгар үстэй юү? Тэгвэл таныг сонирхолтой party-д урьж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 3-нд “iLoft Function House”-д “Curly Hair Party” буюу Буржгар үстнүүдийн шоу болох гэж байна. Энэ жил 10 нас хүрч буй “Matrix” мэргэжлийн гоо сайхны салоноос зохион байгуулах тус шоунд зөвхөн буржгарууд цуглаж, DJ Үүрээ, DJ Батаа нарын электро хөгжмийн хэмнэлд хүссэнээрээ цэнгэж болох гэнэ. Шоунд мөн “Хурд”, “Sweetymotion”, “Гурван охин”, “ТВ Коктейл”, “Шанз 3”, “Лемонс”, “Green mask”, Rokit Bay зочлохоос гадна мэдээж үсний шоу учраас гайхамшигтай үс засалт, боди артыг мэдэрч болох нь. Буржгар үстнүүд цуглах энэ үдшийн хамгийн гоё “буржгар”-ыг өвөрмөц бэлэг хүлээж байгаа гэсэн.

Гэхдээ та санаа зовох хэрэггүй, шулуун үстэй байсан ч тэр үдэш “iLoft”-ыг зорьж болно. “Matrix” салоны мэргэжилтнүүд таны үсийг хормын дотор буржгар болгоод дотогш нэвтрэх “такс”-ыг тань олгоно. Тухайн өдрийн 19-23.00 цагийн хооронд тус салоны бүх салбараар үс буржийлгах үйлчилгээ үнэгүй байх гэнэ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж