Кейт Мосс “Love”-нүүр царай болно

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Кейт Мосс “Love”-нүүр царай болно

Их Британийн нэртэй топ моделиудын нэг Кейт Мосс “LOVE” сэтгүүлийн нүүр царай болохоор уг сэтгүүлтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Өдгөө 38 настай Кейт “LOVE”-д цагаан нөмрөгтэй хагас нүцгэн  болон чөлөөт маягийн хэд хэдэн фото зураг авахуулан сэтгүүлийн сүүлийн дугаарт гаргажээ.

Шүүмжлэгчид загварын ертөнцөд Кейтийг сүүлийн 20 жилд тасралтгүй ажиллаж байгаа шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор багтах моделиудын нэг хэмээн үнэлдэг аж.

“LOVE”-д түүний стилистээр нэрт загвар зохион бүтээгч Кети Гранд  ажиллаж байгаа бол гэрэл зурагчнаар Тим Валкер ажиллаж байгаа юм байна.

Кети өмнө нь “Grazia” сэтгүүлд Тимтэй хамтран ажиллаж байсан бөгөөд түүний авсан зургууд Кетид маш их таалагдаж байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж