Фридланд 300 сая ам.долларын IPO хийв

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Фридланд 300 сая ам.долларын IPO хийв

Ирэх арванхоёрдугаар сарын 02-05-ны өдрүүдэд Лондон хотод “Mines and Money London” хурал, үзэсгэлэн болно. Арав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус хурлын үеэр “Айвенхоу Майнз” компанийн захирал асан Роберт Фридланд илтгэл тавих гэнэ. Роберт Фридланд илтгэлдээ Африкийн Габон улсад цагаан алт, алт, никель, зэс, төмрийн хүдрAийн ордод үйл ажиллагаа явуулдаг “Ivanplats”(TSX:IVP) компанийнхаа тухай ярих юм байна.

“Ivanplats” компани өнгөрсөн долоо хоногт Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж буй талаар Блүүмбэрг мэдээлсэн. Энэхүү хувьцааны арилжааг өнгөрсөн лхагва гаригт эхлүүлжээ. Уг хувьцааны арилжаагаар тус компани 63.3 сая нэгж хувьцааг худалдаалж 304.7 сая ам.доллар босгож чадсан байна. Нэгж хувьцааны нэрлэсэн үнэлгээ нь 4.75 канад доллар байсан бол арилжаа эхэлсний дараа хувьцааны үнэлгээ нь 4.5- 5.4 канад долларын хооронд хэлбэлзжээ. Энэ нь Канадын уул уурхайн компанийн хийж байсан хамгийн том IPO-д тооцогдоно гэж мэргэжилтнүүд онцолж байна. Уг хувьцааны арилжааны андеррайтераар BMO Capital Markets болон Morgan Stanley зэрэг санхүүгийн томоохон байгууллагууд ажиллаж буй ажээ.

Роберт  Фридланд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Оюутолгой” төслөө “Рио Тинто”-д шилжүүлж, Айвенхоу Майнз компанийн ТУЗ-ын даргын албан тушаалаасаа огцорсон ч одоо аль хэдийнэ шинэ бизнесээ эхлүүлжээ. Фридланд хувьцааны арилжаагаар босгосон хөрөнгөөрөө өөрийн компанийн эзэмшлийн зэс, алт, цайр, никель, платинумын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

 

 
Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж