
Гэхдээ цаашид энэ журмыг албан ёсоор үргэлжлүүлэх эсэхийг 25-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эцэслэн шийдэх юм байна.
Шинэ журмыг хоёр сарын хугацаад туршихын зэрэгцээ иргэдээс санал авч байгаа.
Өчигдрийн байдлаар санал гомдол хүлээн авах утсанд 7000 гаруй иргэн хандаж 87 хувь нь дэмжиж 13 хувь нь татгалзжээ. Тиймээс НИТХ-аас автомашиныг нэгдүгээр эгнээгээр явуулдаггүй байх, зөвхөн автобус зорчуулахыг үргэлжлүүлэхээр ярьж байгаа юм байна.
Б.ХАЛИУН