Энэ мөргөлдөөний үеэр нийт 20 хүн гэмтэж бэртэж, олон тооны хүн баривчлагджээ. Цагдаа нар уурссан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан бол жагсагчид цагдаа нар руу чулуу, тоосго шиджээ. Эсэргүүцлийн жагсаалыг Косовогийн тусгаар тогтнох намаас зохион байгуулсан ба жагсагчид Ерөнхий сайдын албан байрны гадаа цуглаж, “шившиг”, “Сербитэй ямарч хэлэлцээр хийхгүй” хэмээн хашгирч байсан байна. Үүнээс үүдээд Ерөнхий сайдын байрны гадаа олон тооны цагдаа нар хамгаалалтын бүс үүсгэж байрлажээ. Косово нь Сербиэс 2008 онд салан тусгаар тогтнолоо зарласан боловч Серби үүнийг эсэргүүцэж, түр захиргаагаар удирдуулж буй өөрийн орны өмнөд хэсгийн нэг муж гэж үздэг юм. Үүнээс үүдээд хоёр талын хооронд маргаан үүсч, Сербийн хилийн мужуудад Косовогийн тусгаар тогтнолын төлөөх бүлэглэлүүд халдлага үйлдэх болжээ. Харин олон улсууд энэ асуудал дээр янз бүрийн байр суурьтай байдаг бөгөөд дэлхийн 90 орчим орон Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Косовод мөргөлдөөн гарчээ
Косово болон Сербийн Ерөнхий сайд нар өнгөрсөн бямба гаригт хоёр орны харилцаа холбоог сайжруулах зорилгоор уулзалт хийсэн билээ. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Косовогийн нийслэл Приштина хотод эсэргүүцлийн жагсаал болж, эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна.
Б.АНХТУЯА