
Ази, Номхон далайн орнуудын дунд бизнес эрхлэлтийг хялбарчлах арга хэмжээ авах тал дээр манай улс тэргүүлж, бизнесийн зохицуулалтыг амжилттай шинэчлэж байгаа ТОП-10 орны нэг болсон байна.
Зохицуулалтын саад бэрхшээлүүдийг цөөрүүлэх талаар шинэчлэл хийж байгаа нь компаниудын ажлаа урагшлуулах явцыг хялбар болгож байна гэж Дэлхийн банк бизнес эрхлэх нь судалгаанд дүгнэсэн байна.
Монголын хувьд хязгаарлагдмал хувьцаат компани байгуулахад шаарддаг дүрмийн сангийн доод хэмжээг хүчингүй болгосон болон зээлдэгчид зээлийнхээ мэдээллийг авах эрхийг баталгаажуулсан нь зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлсэн нь бизнес хийхэд хялбарчлах алхмуудаар тэргүүлэхэд нөлөөлсөн байна.