Германд татварын орлого эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Германд татварын орлого эрс нэмэгджээ

Германы  татварын орлого есдүгээр сард 4,2 хувь буюу мэдэгдэхүйц их хэмжээний орж иржээ. Татварын орлого өсч байгааг цалин нэмэгдсэн, хувийн хэрэглээ өссөнөөр тайлбарлаж байгаа аж.

Ийнхүү энэ жил татвар цуглалтаар Германы хувьд дээд амжилт тогтоосон жил болох бололтой. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татвар цуглуулалт 4,2 хувиар нэмэгдсэн гэж Германы Сангийн яам энэ даваа гаригт мэдээллээ.

Ийм маягаар холбооны сан, нутаг дэвсгэр, хотын кассанд анх удаагаа 600 гаруй тэрбум евро орж ирэх төлөвтэй боллоо. Handelsablatt сонинд бичсэнээр энэ жилийн эхний гурван улиралд 21,5 тэрбум еврогийн татварыг өнгөрсөн жилийн мөн үеийнхээс илүүтэйгээр цуглуулж чаджээ. Энэ үеэр татвар цуглуулалт 5,6 хувиар өсөн 493,4 тэрбум евро болж чаджээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж