
Сөргөлдөгч талууд их буу ба хүнд техник хэрэглэн байлджээ. Арабын “Аль-Жазира” телевизийн мэдээлснээр мэргэн буучийн галд нэг эмэгтэй өртөн амиа алджээ. Бейрутад аль-Хасаны оршуулгын дараа өргөн цар хүрээтэй мөргөлдөөн гарчээ. Хилэгнэсэн жагсагчид Сирийн талыг баригч Засгийн газрын байр руу дайрахаар оролдсон байлаа. Гэвч цэргийнхэн сануулах буудлага хийн, нулимс асгаруулах хий хэрэглэн тэднийг тараажээ. Хэд хэдэн хүн шархадсан байлаа. Ассадын ихээхэн шүүмжилж байсан аль-Хасаныг хөнөөсөн хэргийг Дамаск зохион байгуулсан гэж ливаны олон хүн үзэж байгаа юм.
Сири, Ливаны хэрэг явдал хурцдаж, бүс нутгийн сөргөлдөөн өргөжих хандлагатай байгаад Германы Гадаад хэмгийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) гүнзгий түгшүүрээ илэрхийлэн Сирийн дайныг Ливанд дэлгэрүүлэхгүйн тулд бүхнийг хийх шаардлагатай байгааг аравдугаар сарын 21-ний өдөр мэдэгджээ.