
Харин эрдэмтдийн өмгөөлөгчид дараагийн шатны шүүхэд давж заалдана гэж мэдэгдсэн байна. Нэрт эрдэмтдийг шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сараас анх эхэлсэн бөгөөд тэдний дунд Италид төдийгүй дэлхийд танигдсан нэрт эрдэмтэд байгаа аж. Үүний хажуугаар Италийн шүүхээс эрдэмтдийг ялласан шийвэр гаргасныг дэлхийн олон орны геофизикчид шүүмжилж байгаа аж.
Италийн иргэний хамгаалалын хэлтэсийн дэд орлогч Бернардо Де Бернардинис, Байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх хорооны дарга Франко Барбери, Геофизикийн үндэсний институтын экс-ерөнхийлөгч Энзо Боччи, газар хөдлөлтийн үндэсний төвийн захирал Жулио Сельважи, газар хөдөлт инженерчлэлийн Европын төвийн захирал Жан Мишель Кальви болон физикч Клаудио Эва, иргэний хамгаалалын агентлагийн газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх албаны захирал Мауро Дольче нарыг ийнхүү яллаад байна. Тухайн үед Италийн түүхийн дурсгалт Л’Акуила хот хүчтэй газар хөдлөлтөнд сүйдэхээс сарын өмнөөс газар хөдлөлтийн маш бага чичиргээ мэдрэгдэж эхэлсэн аж. Харин байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таамаглах үндэсний хорооны зургаан эрдэмтэн хүчтэй газар хөдлөлт болох эсэх талаар санал зөрөлдөөнтэй байсан бөгөөд энэ талаар маргаантай мэдээлэл иргэдэд өгч байжээ.