Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн талаар зөвлөлдөж байгаа

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн талаар зөвлөлдөж байгаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад цөөн асуулт тавьж хариулт авлаа.

-УИХ-ын ажил гацчихаад байхад Ерөнхийлөгч чимээгүй болчихлоо. Зарим нэг хэвлэлд түүнийг ан гөрөө хийхээр явсан ч гэх мэдээ гарсан. Ерөнхийлөгч ажлаа хийж байгаа юу?

-Ажлаа хийж байгаа. Төлөвлөсөн ажлуудаа цагт нь амжуулах гэж шахаж, шаардаж ажиллаж байгаа. Хэд хоног чимээгүй байсан тухайд гэвэл, Ерөнхийлөгч онцгой үүргийн томилолтоор хилээр явсан. Алслагдсан хязгаар, хи лийн заставуудаар явж, ажил, амьдралтай нь, бас өмнө өгсөн үүрэг даалгавар нь хэр зэрэг хэрэгжиж байгаатай биечлэн танилцсан. Анхны цас орсоноос хойш дараа жилийн хавар хүртэл зам харгуй нь бүрэн хаагддаг нутаг Алтай, Хангайн бүсээс гадна Дорнодод бий. Хүн өвд лөө гэхэд цана чаргаар, эсвэл нисдэг тэргээр л тэнд хүрнэ. Байгаль, цаг агаарын тийм хүнд нөхцөлд эх орныхоо дархан хилийг манаж байгаа хилчид болон тэнд амьдарч байгаа иргэдийнхээ амьдрал, нийгмийн асуу далд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүч ний Ерөнхий командлагчийн хувьд байнга анхаарал тавьж байдаг юм. Тэр бүгдийг нийтэд зарлаад байх шаардлагагүй ажил төрд байтугай, айл өрхөд ч байдаг даа.

-Өвөрхангайн сонгуулийн тойрогт үүссэн мар гаанаас болоод УИХ-ын гишүүд УИХ-ын хурал дааныхаа танхимын хаалгыг “дарж”, чуулганыг саатуулсан үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ талаар Та ямар бодол той байна?

-Монголын нийгэмд шилжилт үргэлжилсээр байгааг харж байна. Даргын дохио зангаагаар амьдрах, хуулийн зүйл заалтаар амьдарч сурах хоёрын хооронд ялгаа их. Ер нь манай орны болон бусад орны туршлага, алдаа онооноос харахад, ямар ч хүндрэлтэй асуудал байсан хурал уулзалтаа хийж, асуудлыг нээлт тэй хэлэлцэх нь л зөв байдаг юм. Тийм боло хоор УИХ-ын чуулганы танхимын хаалгыг хааж, дарах биш, харин нээж асуудлаа ил тод ярилцах нь зөв гэдгийг эрхэм гишүүд маань эрх биш ойлгож байгаа байхаа. Ярилцахгүй бол ойлголцохг үй шүү дээ. Сонгуулийн маргаан, будилаа ныг ужиг архаг биш болгомоор санагддаг юм. Ямар ч байсан манай улс алхам алхамаар ураг шилж байна.

-Ингэхэд, Та өөрийн биеэр УИХ-ын Сонгуулийн будилааныг мэдэрч байсан уу?

-Зөндөө зөндөө. 2004 онд гэхэд л Баянзүрх дүүрэгт олны нүдэн дээр УИХ-ын хоёр суудлыг “дээрэмдэж” авахыг харсан л даа. Муухай л бай даг юм. За даа зарим хүн эрх барьж байхдаа есөн шидийн л юм хийдэг байсан. Харин энэ жил сон гуулийн саналын хуудсыг машинаар тоолдог болсон нь яах аргагүй том дэвшил. Хэ рэв гараараа тоолдог байсан бол юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх.

-Монголд Ардчилал “нас эцэслэлээ”. Хоёр дахь хамгийн олон суудалтай МАН УИХ-д бүлэг ч байгуулж чадахгүй байна. Ардчиллын баталгаа байх ёстой ардчилсан Ерөнхийлөгч дуугарахгүй байна гэж гадуур ярьж байна. Энэ ч зүй ёсны үг байх шүү?

-Монголын ард түмэн байхад Монголд ардчилал амьд байна. Ардчиллын баталгаа нь ардчилал, эрх чөлөөний амтыг мэдэрсэн манай ард түмэн. Монголын ард түмэн өнгөрсөн хорь гаруй жилд ардчиллын үнэ цэнийг мэдэрсэн, бас ардчиллаа хамгаалах дархлаатай болсон. МАН хуульд заасан хугацаанд УИХ-д бүлэг байгуулж чадалгүй өнгөрсөн нь миний бодлоор намын ажлыг төрийн ажлаас дээгүүрт тавь даг зуршилаас нь болсон болов уу. Гэсэн ч МАН УИХ-д бүлэгтэй болох нь төрийн ажилд тус тай. АН-ын бүлэг цөөнхийн жаргал зовлонг сайн мэддэг улс төрийн хүчний хувьд МАН төлөвшихөд нь тус дэм болж, улс орныхоо хөгжил дэвш лийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй байх. Үүнийгээ ч ойлгож байгаа болов уу. Хоёр том нам МАН-ын бүлэг байгуулах талаар зарчмын хувьд тохирсон боловч зарим хүчин зүйлээс болоод хойшлоод байх шиг байна. Энэ асуудлаар Ерөнхийлөгч намуудын даргатай уулзаад, хэрэв та нар хэл үгээ эцэслэн олж чадахгүй байгаа бол МАН УИХ-д бүлэг байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулийн төслийг санаачлаад, УИХ-ын ажил төрөлд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэдгээ хэлчихсэн байгаа. Товчдоо бол Ерөнхийлөгч энэ талаар УИХ дахь намууд, тэдгээрийн удирдлагатай уулзаж, зөвлөлдөж байгаа.

Эх сурвалж: www.mongolnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж