Шантель Хафтоны будаггүй төрх

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Шантель Хафтоны будаггүй төрх

Английн сэтгэл татам тод моделиудын нэг, “Celebrity Big Brother” шоуны  хөтлөгч Шантель Хафтон  өчигдөр Лондоны гудамжаар нүүрэндээ ямар ч нүүр будалт хийлгүй, үргэлж чамин ганган харагддагаас арай өөр энгийн хувцастай явж байгаа нь ийнхүү папарацид өртжээ. Нүүрээ будалгүйгээр нэг ч удаа харагдаж байгаагүй түүнийг олны нүдэнд иймэрхүү энгийн байдлаар харагдаж байгаа анхны тохиолдол нь гэнэ. Тэрээр саяхан бяцхан охин Доллигийнхоо эцэг Алекс Рейдээс  салснаас хойш телевизийн шоу хөтлөх ажилдаа ханцуй шамлан орсон байна. Өдгөө 29 настай модель бүсгүй 2001-2010 он хүртэл “Channel 4/Е4”, “Channel 5/5” сүрчигний нүүр царай болон уг нэртэй брэндтэй олон жилийн турш хамтран ажиллаж байсан. Мөн тэрээр загварын ертөнцөөс гадна үзэгчдийн сонирхон үзэх дуртай “Celebrity Big Brother” телевизийн шоугаар дэлхий нийтэд танил болсон бөгөөд цаашдаа ч уг шоугаа орхихыг хүсэхгүй байгаа талаар өмнө нь мэдээлж байжээ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж