Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Японы Сикоку мужийн Наруто хотноо болсон бэлтгэлийн үеэр их аварга Хакухо М.Даваажаргал, отгон ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нар хүч үзжээ. Өчигдрийн бэлтгэлийн үеэр тэд хоорондоо есөн удаа барилдахад, Хакухо зургаа давж, Харумафүжи гурван барилдаанд ялжээ.

Мөн озэки Кисэносато, Какурюү нар хоёр өдрийн бэлтгэлийн үеэр хоорондоо 23 удаа барилдахад, Какурюү М.Ананд илүүрхэж, Кисэносато ердөө найман барилдаанд өрсөлдөгчөө давсан гэнэ.

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаас хойш анх удаа хоёр ёкозуна цолтон зодоглох кюүшю башё арваннэгдүгээр сарын 11-25-нд болно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж