Үр тарианыхаа 60 хувийг хураалаа

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Үр тарианыхаа 60 хувийг хураалаа

Хэнтий аймгийн газар тариалангийн 21 аж ахуйн нэгж нийт 14 мянган га-д үр тариа, малын тэжээл, тосны ургамал тариалснаас өнөөдрийн байдлаар 8000 га-гаас 11315 тонн буюу га-гаас дунджаар 15,2 центнер ургац хураан аваад байна. Биндэр сумын “Амжилт”, “Биндэръяа буудай”, Баян-Адарга сумын “Мөнхийн дуурлиг”, “Мөнх-Онон”, “Идэр-Онон”, Хурхын “Хурх гол”, “Алтан Хурх”, Хэрлэн сумын “Атар чандаган сүү” компаниуд тариагаа хурааж дуусчээ. 218 га талбайгаас 1593 тонн малын тэжээл, 715 га-гаас 600 тонн тосны ургамал хураагаад байна. Мөн 50 га талбайгаас 77 тонн овъёос, 160 га талбайгаас 352 тонн арвай, 10 га-гаас 8 тонн хөх тариа хураан авчээ. Саяхны орсон цасанд нийт 1440 га-гийн тариа даруулсан байна.

И.БАЙГАЛЬМАА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж