“Нээлттэй нийгэм форум”-аас “Төсөв-2013” хэлэлцүүлгийн хүрээнд дараах мэдээллийг ирүүллээ. Үүнд,
-Төсвийн тухай хуулийн 8.4.6 дугаар зүйлийн дагуу Засгийн газар жилийн төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор олон нийтэд мэдээлэх ёстой байдаг. Сангийн Яам Монгол Улсын 2013 оны төсвийн саналыг www.iltod.gov.mn дээр ажлын 4 өдрийн дотор тавьсан боловч түүнийг дагалдах хамгийн гол мэдээ болох 2013 оны төсвийн хууль, түүнд хавсаргагдах хөрөнгө оруулалтын жагсаалтыг өдий хүртэл олон нийтэд ил тод мэдээлэхгүй байна. Гэтэл бид төсвийн төсөл дараагийн хэлэлцүүлэгт шилжсэнийг мэдэж байгаа билээ. Төр үнэхээр ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэж, ард иргэдээ төсвийн хэлэлцүүлэгт оролцохыг дэмжиж байна уу, эсвэл энэ нь хий хоосон уриа лоозон байж уу” гэжээ.