Сүүлийн
үед гадаад төрх тэр дундаа үс засалтдаа ихээхэн өөрчлөлт хийх болсон
дуучин Кристина Агелера энэ удаа үснийхээ өнгийг ягаан болгож өөрчилсөн
байна. Тэрээр өнгөрсөн баасан гаригт олны цуурхлаас хол байхыг хүсдэг
нууцлаг найз залуу Мэтью Ратлерын хамтаар романтик оройн хоолонд орхоор
явж байгаа нь ийнхүү папараццид өртжээ. Олны нүднээс хол, хамтдаа
байхыг хосууд хэдийгээр хүссэн ч Кристинагийн гарын үсгийг авах гэсэн
шүтэн бишрэгчид нь түүнийг зоогийн газрын үүдэнд машинаас буухад нь
алхам ч холдуулалгүй багагүй түгжрэл үүсгэсэн гэнэ. Кристина найз
залуугийнхаа хамтаар Калифорний “Беверли Хилз”-ийн “Koi” ресторанд
ийнхүү үдшийн зоог барихаар аж. Оройн хоол идэж, кино үзэн болзох
романтик саналыг найз залуу нь Кристинад өчигдөр тавьжээ. Кристина
үзэгдчдийн үзэх дуртай телевизийн шоуны нэг 2011 оны Америкийн “The
Voice” шоуны шүүгчээр ажиллаж байсан бөгөөд тэрээр кино урлагт хүч сорин
хамгийн сүүлд 2010 онд “Burlesque” мюзикль кинонд тоглож байсан юм.
Харин энэ сарын эхээр Кристинад бас нэгэн кинонд тоглох санал ирсэн ч
тэрээр хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа гэнэ.

Э.АНХТУЯА