“Премьер-министр” Улаанбаатарт тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

“Премьер-министр” Улаанбаатарт тоглоно

Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын “Миний дуунууд 2012” тоглолтод оролцохоор ОХУ-ын “Премьер-министр” хамтлагийн дуучин Б.Амархүү эх орондоо иржээ. Тэрээр хамтлагийнхаа шинэ уран бүтээлийн ажлын хажуугаар “Миний дуунууд 2012”-т оролцохоор зав гарган ирсэн аж. Энэ удаа ганцаараа ирсэн Б.Амархүү тун удахгүй “Премьер-министр”-ийн хамт Улаанбаатарт тоглолт хийх гэнэ. Тэрээр энэ тоглолтын үеэр монгол дуунууд болон орос хэлээр дуулсан шинэ бүтээлүүдээ толилуулах гэнэ. Мөн “Премьер-министр” хамтлагийн тоглолтод ОХУ-ын хэд хэдэн дуучныг урьсан гэнэ шүү.

“Премьер-министр” хамтлагийн хамгийн сүүлд гаргасан “Любимая” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж