тамир спортын тухай хуулийн 16.1 дэх заалтын дагуу Засгийн газраас дөрвөн жил
тутамд хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмуудыг зохион
байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн Универсиад
наадам спортын 15 төрлөөр анхан шатны, бүсийн, шигшээ гэсэн гэсэнн үе шаттай
зохиогдоно. Анхан шатны тэмцээнүүд нь 2012 оны аравдугаар сараас эхлэн их, дээд
сургуулийн хэмжээнд явагдаж эхэлсэн байна. Харин бүсийн болон шигшээ арга хэмжээ
2013 оны нэгээс тавдугаар сарыг дуустал хугацаанд үргэлжилнэ.
Өчигдөр Универсадын зохион байгуулах хороо анхны
хуралдаанаа хийлээ. Энэ үеэр тэмцээний лого болоод медалийн загвараа албан ёсоор баталсан
байна.
Олон улсын оюутны спортын “UNIVERSIADE” наадмын нэрийн эхний үсэг болох U
үсгийг ялалт байгуулж буй тамирчнаар
илэрхийлжээ. Мөн төрийн далбааны хоёр өнгийг оролцуулан U үсгийг хийсэж байгаа туг мэт дүрслэн үзүүлсэн
байна. Үүгээрээ Хоёрдугаар их наадмыг дүрэлзэн асаж байгаа бамбарын дөл шиг
өөдөө тэмүүлсэн, олон шилдэг тамирчид, дээд амжилт гаргахыг бэлэгджээ.
Харин билэг
тэмдэгийн хувьд “Идлэг шонхор” шувууг сонгосон санал оруулжээ. Энэ шувууг
Монгол улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сар 20-ны хуралдаанаар
“Үндэсний бахархалт шувуу” болгон зарласан юм.
Монголын оюутны
спортын их наадмыг 2005, 2009 онуудад Монгол улсын Засгийн Газрын тогтоолоор
спортын 14-18 төрлөөр Монгол улсын хэмжээнд болон гадаад суралцаж байгаа 100
гаруй их дээд сургуулиудын 70.000 гаруй оюутан залуусыг хамруулан 3 үе шаттай явуулсан билээ.
Их наадмын
хүрээнд анх удаа гадаад оронд суралцагч оюутан, залуучуудыг хамруулан оролцуулж
европын бүсийн наадмыг ОХУ-ын нийслэл Москва хотноо, азийн бүсийн наадмыг
БНХАУ-ын Бээжин хотноо 4000 гаруй оюутны дунд волейбол, сагсан бөмбөг, шатар,
ширээний теннисны 3 спортын төрлөөр явуулж тус бүс нутагт оршиж байгаа 15 оронд
суралцаж байгаа оюутан тамирчдыг оролцуулсан нь оюутан залуучуудын сонирхол,
хэрэгцээг хангасан сайхан арга хэмжээ болж зөвхөн үндэсний хэмжээнд явагдаад
зогсохгүй гадаадад байгаа иргэдээ хамруулан зохион байгуулсан оролцуулсан нь
чухал онцлоготой болсон юм.
Төр засгаас
ийнхүү оюутны биеийн тамир, спортод анхааран ажиллаж байгаагийн үрээр оюутны
спортын хөгжил шинэ шатанд гарч, тэдний спортоор хичээллэх идэвхи сонирхол
нэмэгдэн оролцогчдын тоо, чанар жил ирэх тутам өсөн нэмэгдэж, дэлхийн оюутны
Универсиад наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргаж буй спортын
амжилт өсөж олон шилдэг залуу тамирчид төрөн гарах үндэс суурийг бүрдүүлж
байна.
Энэ удаагийн
наадам хүртэлх хугацаанд Монголын оюутны спортын холбоо, БТСГ-аас “Универсиад” наадам, оюутны улсын аварга
шалгаруулах тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж байв.
Биеийн тамир,
спортын тухай хуулийн дагуу ийнхүү оюутны спортын наадмыг үе шаттай амжилттай
зохион байгуулан явуулснаар хүн амын томоохон хэсэг болсон 180 мянга гаруй
оюутан залуусын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, чийрэгжүүлэх ажил амжилттай
хэрэгжин, их, дээд сургуулиудын биеийн тамирын хичээл сургуулийн цаг нэмэгдэн, хичээлээс
гадуурхи сургалтын үйл ажиллагаа, спортын олон төрлийн арга хэмжээ тогтмолжин
сайжирч байна. Зарим төрийн өмчийн бус их дээд сургуулиудад биеийн тамирын
хичээл ордоггүй байсан үзэгдэл арилж, биеийн тамирт хандах хандлага сайжирсан.
Энэхүү их наадмын
тэмцээнийг зохион байгуулах ажлыг Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын
яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Спортын бэлтгэлийн
төв, Монголын оюутны спортын холбоо, спортын холбоодуудтай хамтран хариуцан
зохион байгуулна.
Энэ удаагийн
оюутны спортын “Универсиад” III их наадмаас шалгарсан тамирчдыг 2013 онд ОХУ-ын
Казань хотноо болох Зуны 27 дугаар Универсиад
наадам, Италийн Трентино хотноо болох Өвлийн 26 дугаар Универсиад их
наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой явуулж байна.
Энэхүү наадам
зохиогдсноор оюутан залуучуудыг эрүүл
чийрэг бие бялдартай болгох, тэдний спортод хандах сонирхолыг нэмэгдүүлэх,
чөлөөт цагаа спортоор хичээллэн зөв боловсон өнгөрүүлдэг болгох, авьяаслаг
шилдэг оюутан тамирчдыг тодруулахад дэмжлэг үзүүлэх боловсролын байгууллага
болон их дээд сургуулийн удирдлагыг биеийн тамир, спортын ажилд анхаарлаа
ихээхэн хандуулж ажиллуулдаг болохыг зорьж байна.
НААДМЫН ШИГШЭЭ
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ, БОЛОХ ГАЗАР
№ | Спортын төрлүүд | Хугацаа /2013 | Болох газар |
1 | Аэробек | 04 сарын 05-06 | ШУТИС-ийн “А” |
2 | Бокс | 04 сарын 10-14 | СТО-ны “А” заал |
3 | Волейбол | 03 сарын 04-08 | МУИС-ийн |
4 | Гандбол | 04 сарын 01-05 | Буянт-ухаа |
5 | Заалны хөл | 03 сарын 28-30 | МХХБ-ны |
6 | Жүдо | 03 сарын 01-03 | СТО-ны “А” заал |
7 | Модон бөмбөг | 05 сарын 08-10 | Гачуурт тосгон |
8 | Сагсан бөмбөг | 03 сарын 11-15 | СТО-ны “А” заал |
9 | Спорт аялал | 05 сарын 03-04 | Богд уулын |
10 | Хөнгөн атлетик | 05 сарын 10-12 | ТЦХүрээлэн |
11 | Тэшүүр | 01 сарын 26-27 | Хандгайтын |
12 | Цана | 01 сарын 26-27 | Хандгайтын |
13 | Чөлөөт бөх | 04 сарын 05-07 | СТО-ны “А” заал |
14 | Шатар | 01 сарын 23-27 | “Хос мастер” |
15 | Ширээний теннис | 03 сарын 28-31 | “Оч” клуб |
Жич: Зарим шигшээ
тэмцээний хугацааг олон улсын спортын холбоо, дотоодын тэмцээний хуваарьтай
нийцүүлэн тусад нь гаргаж мэдэгднэ.
ЗОХИОН БАЙГУУЛАХ
ХОРОО