
Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас өмнөх шийдвэрлэх гурав дахь мэтгэлцээн өнөөдөр Флорида мужийн Бока-Ратон хотын “Lynn” их сургуульд болжээ. Тэд шийдвэрлэх тулаанаараа гадаад харилцааны бодлогын талаар голчлон мэтгэлцсэн байна. Нэр дэвшигчид сүүлийн үед дэлхийн анхаарлыг татаад буй Афганистан, Сирийн дайн, Ираны цөмийн хөтөлбөр, Иран, Израйлийн сөргөлдөөн, Ливийн Бенгази хот дахь Америкийн элчин сайдын яаманд гарсан терроризмийн талаар өөрсдийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үзэл баримтлалын талаар мэтгэлцжээ. Ерөнхийлөгч Обама, Ромни нарын энэхүү 90 минутын телевизийн мэтгэлцээнийг бараг 60 сая хүн үзэж сонирхсон байна.
Б.АНХТУЯА