АН-аас Өвөрхангайд нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү нараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр болсноос шалтгаалан МАН-ын жагсагчид Төрийн ордны гадаа, МАН-ын төлөөлөлтэй УИХ-ын гишүүд чуулганы танхимын үүдийг буйдангаар таглан суулт хийж буй. Тэд МАН-ын С.Чинзориг зургаан мянга, Н.Төмөрхүү дөрвөн мянган саналаар илүү байхад “өвдөгтөө шороо”-той бөх давууллаа хэмээн шүүмжилж буй.
Тэгвэл СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ талаар тайлбарлахдаа “Сэргээш хэрэглэсэн бөх түрүүлсэн байлаа ч түүний давааг хүчингүй болгож цолыг хураадаг. Түүнтэй адил авлига тарааж санал авсан нэр дэвшигчдийн саналыг мөн хүчингүйд тооцох учиртай” гэлээ.
Иймээс маргааш буюу лхагва гаригт Д.Зоригт, Г.Батхүү нараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр болоод байна.
Д.ОЮУН