УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачлан “УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэх хувилбарууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Түүгээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгээс боловсруулсан төсөл, УИХ-ын гишүүн Л.Болд нарын хэсэг гишүүний санаачилсан төслүүдийг харьцуулан хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлэгт УИХ-д суудалтай намууд,бусад намын төлөөлөл, иргэний хөдөлгөөний төлөөлөгчид, хуульч, судлаач эрдэмтэд оролцлоо. Тэд хоёр төслийн эерэг, сөрөг талууд, Монгол орны онцлог зэргийг харьцуулан ярилцаж санал бодлоо солилцлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэлэлцүүлгээр телевизийн бичлэг хийсэн бөгөөд түүнийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулах төслийн ажлын хэсгийнхэнд гардуулж гарын авлага болгон өгөхөөр боллоо. Сонгуулийн хуулийн хоёр төслийг нэгтгэн нэг төсөл болгож бэлтгэх томсгосон ажлын хэсгийг ойрын үед байгуулах ажээ.
Хэлэлцүүлгийн үеэр Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн төсөлд тусгасан сонгуулийн үед намуудад тавих долоон хувийн босго хэтэрхий өндөр, эмэгтэйчүүдэд тогтоох 15-аас доошгүй хувь гэсэн квот бэлгэдэл төдий байгааг олон хүн шүүмжиллээ. Мөн сонгуулийн тойргийг нэлээд бодож тогтоох хэрэгтэйг хэлцгээж байсан юм.

Д.ОЮУН