“Eagle” телевизийн “Таны цаг” хөтөлбөр өдөр бүр 11.30 цагаас “Төсөв-2013” сэдвийн хүрээнд иргэдийн саналыг шууд утсаар хүлээн авч байгаа билээ. “Таны цаг” хөтөлбөр өнөөдрийн дугаартаа “Уул уурхайн салбар ба төсөв” сэдвээр иргэдийн саналыг сонсох тул та уул уурхайн салбар хийгээд 2013 оны төсвийн талаарх санал бодлоо энэхүү мэдээллийн “Сэтгэгдэл бичих” хэсэгт үлдээж, “Таны цаг”-т уламжлаарай.
2013 оны төсвийн төсөлд уул уурхайн салбараас 1,2 их наяд төгрөг төвлөрүүлнэ. Үүн дээр Оюутолгой төслөөс өсөн нэмэгдэх рояалти татвар авснаар 400 гаруй тэрбум төгрөг нэмэгдэн, нийт 1,7 их наяд төгрөгийг энэ салбараас төсөвт орлого болгоно хэмээн тооцоолж байгаа. Харин та энэ талаар ямар саналтай байна.
“Eagle news” телевизийн “Таны цаг” хөтөлбөр өдөр бүр 11.30 цагаас, бямба, ням гаригт 13.00 цагаас таныг сонсох болно.
Иргэн таны саналыг бид төсөв батлагчдад уламжилж, “Төсөв-2013” хэлэлцүүлгийн хүрээнд уригдаж буй албаны эх сурвалжуудаас асууж тодруулах болно.
NEWS агентлаг