Спортын төлөөлөгчид Буриадад айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Спортын төлөөлөгчид Буриадад айлчлав

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, тус яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан нарын  дөрвөн хүний  бүрэлдэхүүндтэй албаны төлөөлөгчид Оросын холбооны улсын Буриад улсад энэ оны 10-р сарын 18-19-ний өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Монголын төлөөлөгчид тус улсаас Буриад улсад суугаа Ерөнхий консул Л.Жавзмаа, консул Х.Нархажид нартай уулзаж, хоёр улсын харилцааны асуудал түүний дотор спортын хамтын ажилгааны талаар ярилцан санал бодлоо солилцжээ. Тэрээр шинэ засгийн газрын анхны төлөөлөгчид Буриад улсад айлчлаж байгааг онцлон тэмдэглээд Буриадын талаас зохион байгуулсан уулзалт, үйл ажиллагаанд биечлэн оролцжээ.

ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргалааар ахлуулсан ажлын хэсэг Буриад улсын Биеийн тамир, спортын агентлагын дарга В.Бумбошкинтой уулзаж харилцан мэдээлэл солилцон, уламжлалт найрамдалын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ шатанд гаргах асуудлаар байр сууриа солилцсон байна. Түүнчлэн Монголын төлөөлөгчид Улан-Үдэ хотын спортын барилга байгууламжаар явж, хүүхдийн спортын дунд сургууль, спортын бэлтгэлийн төвөөр орж, шинээр баригдсан төв цэнгэлдэх хүрээлэн, спортын цогцолбор, цанын спортын баазын үйл ажиллагаатай танилцан, туршлага судласан байна.

Монголын талаас Буриад улсын өвлийн спортын бэлтгэлийн төвд цанын үндэсний шигшээ багийг ОХУ-ын  Сочи хотноо болох өвлийн 22-р олимпийн наадамд оролцох  бэлтгэлээ хангах  санал тавьжээ. Мөн хамтран ажиллах гэрээгээ сунгах, шинээр асуудлууд тусган ажил хэрэг болгохоор тохиролцжээ. Буриад улсын зүгээс чөлөөт бөх, байт харваа, бокс, жүдо бөх гэсэн уламжлалт төрлүүдийн тамирчидаа хамтран бэлтгэх санал гарган тамирчид, дасгалжуулагчидаа солилцохоор болсон.

Буриадын төлөөлөгчид 2012 оны 11 сард манай оронд харилцан айлчлал хийж хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулахаар болсон байна. Ийнхүү шинээр байгуулагдсан ССАЖЯам анхны гадаад ажлын айчлалаа хөрш зэрэглдээ Буриад улсаас эхлэн хамтран ажиллах гэрээгээ Улаанбаатар хотноо байгуулахаар тохирсон байна гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж