Сьяо үндэстэнг Чингис хааны үр удам мөн гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Сьяо үндэстэнг Чингис хааны үр удам мөн гэжээ

Хятадын Хэнань мужийн Хэнань институтын түүхийн судлаачид өнгөрсөн пүрэв гаригт хийсэн нэгэн семинарын үеэр  тус улсын төв хэсэгт орших Хэнань мужийн Сьяо үндэстэн Чингис хааны үр удам мөн хэмээн мэдээлжээ. Түүнчлэн дээрх судлаачидтай санал нэгтэй Нанкай Их сургууль болон Өвөр Монголын их сургуулийн түүх, соёл судлалын эрдэмтдийн үзэж байгаагаар ойролцоогоор Хятадын 5000 иргэн Сьяо үндэстний “Сьяо” овгоор овоглогдсон байдаг бөгөөд тэд  эртний Монгол угсаатны элэнц өвөг байсныг семинарын үеэр судлаачид онцолсон байна.

Түүнчлэн тэдгээр Сьяо үндэстэн буюу одоогийн Хан үндэстэн хэмээн нэрлэгдэх болсон иргэд  эртний Зангму тосгоны  30 гаруй жижиг омогт  хуваагдан амьдарч байсан бөгөөд тэд бол  Чингис хааны ач нар мөн хэмээн дээрх судлаачид үзэж байгаа гэнэ. Энэ үеэр уг эрдэмтдийн нэг Монгол судлаач Рин  эртний Монголын эзэнт гүрэн дэлхий даяар нэр алдраа цуурайтуулж байх үед Сьяо үндэстэн Зангмуд нүүж ирсэн. Өөрөөр хэлбэл Сьяо угсаатан Монголын газар нутаг дээр нэгэн цаг үед амьдарч байсан яах аргагүй Монголын язгуур угсаа мөн хэмээн тэрээр мэдээлжээ.
 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж