Сонгуулийн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Сонгуулийн асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт ажилтан, албан хаагчид бусдын эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан “Сэтгэлийн бэлэг дусал цуснаас” сэдэвт сайн дураараа цусаа өгөх үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.

Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 10.00 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн тамгын газрын Захиргааны ордонд “Хэрэглэгч хаан” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээр хэрэглэгчийн эрх ашиг ямар салбарт зөрчигдөж байгаа талаар мэдээлэл солилцож, санал гомдол барагдуулах юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо  08.30 цагаас Төрийн ордны  “Б” танхимд эхлээд байна. Тус хуралдаанаар “Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  болон  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн “Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дүрэм батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас  Төрийн ордны “Г” танхимд эхэлнэ. Тус Ажлын хэсгийн санал дүгнэлтийг үдээс хойш харьяа байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж