Өнгөрсөн долоо хоногуудад АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд холимог гарсан нь эдийн засгийн тодорхой бус байдлыг илүүтэйгээр мэдрүүллээ. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өссөн S&P Case-Shiller Composite 20 индекс 2012 оны 7 дугаар сард өссөн хэвээр байсан. АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн түвшин 2012 оны 9 дүгээр сард өмнөх сараас 10 нэгжээр эрс өссөн 70.3 нэгжид хүрчээ. Mortgage Banker"s Association- аас гаргадаг дахин санхүүжүүлэх индекс нь гурван жилийн дээд үзүүлэлтээ шинэчилж 5,888 нэгж хүртэл өссөн бол орон сууцны зах зээлд авах арга хэмжээний тухай FOMC-аас мэдэгдэгдсэний дараа Fannie Mae-ийн 30 жилийн зээл 30 суурь нэгжээр буурсан байна. 2012 оны 9 дүгээр сард АНУ-ын ISM Manufacturing үзүүлэлт 51.1 нэгж гарсан нь судлаачдын хүлээж байсан 49.7 нэгжээс бага зэрэг өндөр гарлаа. Мөн ажилгүйдлийн тэтгэмж анхлан хүсэгчдийн тоо 367,000-д хэвээр хадгалагдснаар нийт уг тэтгэмж авагчдын тоо 3,28 саятай тэнцэж байв. Харин 2012 оны II улиралд АНУ-ын ДНБ өмнөх тооцоолж байсан түвшингөөс 0.4 хувиар буурч жилийн 1.3 хувь болжээ. Durable Goods Orders үзүүлэлт -13.2 хувь буюу илт сул гарлаа. Chicago Purchasing Manager судалгааны дүн 2012 оны 9 дүгээр сард өмнөх сараас 3.3 нэгжээр буурч 49.7 нэгжид хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногуудад АНУ-ын ажилгүйдлийн түвшин 8.1 хувиас 7.8 хувьд хүртэл буусан нь цагийн ажилтаны тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж судлаачид үзэж байна.
Евро-бүс
Испани улсын Засгийн газар төсвийн зардлыг танах тав дахь цогц арга хэмжээнүүдийг баталсан тухай зарласан, тус улсын банкуудыг дахин хөрөнгөжүүлсэн явдал тухайн улсын зээлийн зэрэглэлд эерэг нөлөө үзүүлсэн тухай зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Moody"s мэдэгдсэн зэрэг үйл явдлууд Испани улсын Засгийн газрын бондын үнийг бага зэрэг өсөхөд нөлөөлжээ. Евро-бүсийн PMI үзүүлэлт өмнөх сарын үзүүлэлтээсээ буурч 46.1 нэгжид хүрсэн ч Евро-бүсийн бонд худалдаж авах хөтөлбөрийг эхлүүлэх тухай Европын төв банкаас гаргасан мэдэгдэл эдийн засгийн таагүй мэдээнүүдийн улмаас унаад байсан еврогийн ханшийг 1.3026 ам.доллар хүртэл өсхөд нөлөөлсөн байна. Евро-бүсийн аж үйлдвэр эрхлэгчдийн үнийн индекс 0.9 хувиар өсч ифляцийн түвшин жилийн 2.7 хувь гарахаар тооцоологдож байгаа ба ажилгүйдлийн түвшин 11.4 хувь болсон байна.
Их Британи
Английн төв банк бодлогын хүүгээ 0.5% түвшинд үлдээж, Хөрөнгө худалдан авах хөтөлбөрийн хэмжээг 375 тэрбум фунт стерлингээр баталсан байна. 9 дүгээр сарын PMI Manufacturing 48.4 хүртэл, PMI Service 52.2 хүртэл бурсан бол PMI Construction 49 нэгжээс 49.5 хүртэл өссөн байна.