
Хоёр давхар орчин үеийн стандартад нийцсэн уг барилгын гүйцэтгэгчээр “Нью Тэнүүн” ХХК ажиллажээ. Цогцолбор байранд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны ажлын албанаас гадна ахмадын зөвлөл, иргэд нийтийн хурал байрлаж байгаа юм.
Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байргүй хороодыг цогцолбор байрыг ашиглалтад оруулах зорилтын хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 300 орчим сая төгрөгийн санхүүжилтээр уг барилга баригджээ. Баянзүрх дүүрэгт энэ жил байргүй таван хорооны байр шинээр баригдаж байгаа бөгөөд одоо байргүй ганц хороо үлдэж байгаа бөгөөд Засаг дарга Б.Батзориг бүрэн эрхийнхээ хүрээнд хороодыг 100 хувь байртай болгохоор зорьж байгаа гэнэ.
Б.АРВИЖИХ