Бямба гаригт Хит-Спөрсыг 104-101 харьцаатай хожсоны дараа Спөрсын дасгалжуулагч Грэг Попович 3 удаагын Лигийн MVP,Лигийн шинэхэн аварга Л.Жэймсийн талаар ийнхүү ярьжээ. "Бид бүгдээрээ түүний ур чадвар ямар гэдгийг мэднэ.Тэр бол гайхалтай дамжуулагч,самбараас авахдаа сайн мөн тэр хэнийг ч хамгаалах чадвартай.Гэхдээ түүний хувьд гарсан хамгийн том дэвшил бол тэр Лигийн аварга болж илүү туршлага сууж сэтгэл санааны хувьд хүчтэй болж өөрийг нь тойрсон элдэв яриа шүүмжлэлтэй хэрхэн харьцах тал дээр үнэхээр ухаан суужээ"гэж хэллээ.Тоглолтын дараа Г.Поповичын мэдэгдлийн талаар өөрт нь дуулгахад Лэброн "Би түүнд талархаж байна.Дасгалжуулагч Поп юу хэлж байгаагаа маш сайн мэдэж байгаа.Тийм ч учраас тэр бол Сагсан бөмбөгийн агуу дасгалжуулагчдын нэг"гэсэн байна.Бямба гаригын тоглолтыг Л.Жэймс тоглолгүй өнжсөн юм.Хэт их ачаалал авсан гэж үзсний улмаас багийн эмч нар түүнийг амраах шийдвэр гаргажээ.Энэ талаар Хитийн дасгажуулагч Э.Сполестра "Сүүлийн хэд хоногт тэр их өндөр ачаалалтай байлаа тийм учраас энэ тоглотонд оролцуулахгүй байж амраах шийдвэрийг гаргасан"гэж хэлсэн байна.Аваргын бөгж авсан нь цаашид түүнд ирэх дарамт ачаалалыг хөнгөлж тэр илүү эрх чөлөөтөй өөртөө итгэлтэй тоглолтыг үзүүлэх болно гэж Попович итгэж байгаагаа мөн хэллээ.Аварга цолоо хамгаалхаар зэхэж байгаа Хитийн хувьд бэтгэлдээ Даваа гаригт эргэн орох бөгөөд тэдний улирал 10-р сарын 30-нд талбай дээрээ Бостон Сэлтиксийг хүлээж авсанаар эхлэх юм.Жэймсийн хувьд энэ жил амрах цаг зав тун бага байсан билээ.Хит багаа аварга болгосоны дараа тэрээр Америкын нэгдсэн улсын шигшээ багтайгаа Лондонгын Олимпийн тоглолтонд оролцож алтан медаль авсан юм.
Эх сурвалж: www.sportbox.mn