Энэтхэг-Америкийн нэрт жүжигчин, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Падма Лакшми өчигдөр Нью-Йорк хотноо болсон 11 дэх удаагийн “Dream Halloween” шоунд охиныхоо хамт оролцжээ. Өдгөө 42 настай алдарт жүжигчин маань “Hard Rock” кафед болсон шоунд оролцохдоо цайвар цэнхэр хиймэл үс зүүж, аалзны тор бүхий хар торон унжлагатай хөх эмгэн шулмын малгай болон газар шүргэсэн урт хар даашинзаар гангарсан байна. Харин түүний охин Кришна ээжтэйгээ гүн цэнхэр хиймэл үсээр ижилсэж, ягаан цамц, шар юбка өмссөн байжээ. Жил болгон зохиогддог “Dream Halloween” шоунд баян өв залгамжлагч Парис Хилтон, жүжигчин, сэтгүүлч, хөтлөгч Мария Меноунос, дуучин Деми Ловато зэрэг олон алдартнууд саатсан байна.
Б.Анхтуяа