Тэрээр "Гэгээ" нэртэй тав дахь бие даасан үзэсгэлэнгээрээ хүний нийгэмд чухал асуудал болоод байгаа хүн ба байгаль хүйн холбоог, хүний байгаль орчноо хайрлах ухааныг харуулахыг зорьжээ.
Зураач Ц.Ягаанцэцэг 2008 он “Сувд” арт галерей, 2009 он “France gallery”, 2010 он Хаан Банк gallery, 2011 он “Сувд” арт галерейд тус тус өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд жил болгон “Red Art gallery”-д уран бүтээлээ толилуулдаг.
Сонирхуулахад “Сувд” арт галерей нь “Баянгол” зочид буудлын ард талын 23 дугаар байранд байрладаг, уран зураг цуглуулагч,тойрон аялагч, уран бүтээлч, урлагийг шимтэгч хэн бүхний өмнө тус галерейн үүд хаалга нээлттэй аж.
“Сувд” арт галерей нь анх 2007 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийн уран бүтээлчдийн зураг, баримал, сийлбэрийг худалдан авах буюу хоёр талын гэрээний дагуу уг галерейдаа худалдаалж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй хамтарсан болон бие даасан үзэсгэлэн зохион байгуулж, 800-аад уран бүтээлийг дэлгэн үзүүлжээ.