МАН-ын эсэргүүцлийн талаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Нийгэм ерөнхийдөө хоёр хэсэг болон хуваагджээ. Нэг хэсэг нь АН-ын гишүүд тангараг өргөх нь зөв гэж үзэж байхад нэг хэсэг нь эсэргүүцэж байна. Ерөнхийдөө хоёр хуваагдаад байгаа ойлголцлыг нэг болгох ёстой. Увс, Эрдэнэт, Дорнод зэрэг олон тойрогт ийм асуудал болсон. Энэ жилийн сонгууль шударга болоогүй. Хууль зөрчсөн, тэр нь батлагдсан бол УИХ-аас чиглэлээ өгч, хууль хяналтын байгууллага хариуцлага тооцох ажиллагаа явагддаг байдлыг хангаж өгөх нь зүйтэй. Бүлгийн гишүүд АН, МАН-ыг дэмжин ярилцлага өгч байгаа. Гээндээ ч бий гоондоо ч бий. Асуудал гацах ёсгүй, шударгаар асуудал шийдэгдэх ёстой гэсэн байр суурин дээр эвслийн бүлэг байгаа” гэв. Мөн зарим гишүүд дахин санал хураах санал ч гаргасан байна. “Хамгийн гол нь асуудал гацах ёсгүй бөгөөд, шударгаар шийдэгдэх ёстой. СЕХ-ны шийдвэр зөв эсэхэд 100 хувь итгэлтэй бус байна” гэдгээ ч тус эвслийн бүлгийн дарга онцолж байлаа.
Эрүүл мэндийн салбар асуудалтай байгаа гэнэ. Нийт 18 эмнэлэг огт зөвшөөрөлгүй ажиллаж байсан. Эм борлуулах нь талхны наймаанаас ашигтай болсон. Улсын эмнэлгийн эмч нар өөрийн хувийн эмнэлэгтээ оношлогоо, эмчилгээ хийлгэхийг шууд болон шууд бусаар шахдаг зэрэг олон асуудал байдаг гэнэ. Тиймээс энэ олон асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд энэ хуулийн төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байгаа гэж Эрүүл мэндийн сайд Н.Удвал эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулсан байна.