Сануулахад, “Гүрж мөрөөдөл” нам өнгөрсөн сонгуулиар 85 мандат авсан байв. Саакашвилийн нам 65 мандаттайгаар хоёрдугаарт оржээ. Сонгуулийн дараа Францын иргэн Иванишвили засгийн том тушаалд хэрхэн суух вэ гэсэн асуудал урган гарчээ. Ерөнхийлөгч Саакашвили шинэ парламентын хурлын өмнө зарлиг гаргаж түүнд гүржийн иргэний статусыг өгсөн юм.
Гүржийн одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулинд 25 засвар оржээ. Хамрийн чухал заалт нь 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа парламентын эрх мэдэл улам өргөжих юм. Гэхдээ парламент хүчтэй болох нь өнгөц гэдгийг шинжээчид хэлж байгаа. Гүржид ерөнхийлөгчийн засаглал яваандаа сулрах бөгөөд төрийн тэргүүний алдаж буй эрх мэдэл нь парламентад биш ерөнхий сайдад очих юм.
"Парламент нь ерөнхий сайдыг сонгоно. Тэр нь бүх эрх мэдэл авах учраас түүнийг солих эсвэл хянах боломж бараг байхгүй” гэж Гүржийн залуу хуульчдын эвлэлийн гишүүн Вахушти Менабде тайлбарлав. Нэг үгээр эрх мэдлийг ерөнхий сайд атгах аж.
Менабде, мөн Тбилисийн их сургуулийн захирал Нодар Папукашвили нар шүүмжлэхдээ Үндсэн хуульд оруулсан засвар хэтэрхий хурдан хийгдэж, олон нийтийн хэлэлцүүлэгт ороогүй гэжээ. Шинжээчдийн дүгнэлтээр засварууд орсонгүй.
Нааштай өөрчлөлт нь мандатын тоог 250-аас 150 болгожээ. Гүрж шиг жижиг оронд тийм олон депутатууд хэрэггүй гэж зарим хүн үзэж байгаа юм.
Бас нэг шинэлэг заалт нь шинэ парламент нийслэлээс 250 км-ийн зайтай Кутаиси хот руу нүүх явдал. Эрх баригчид үүнийгээ бүс нутгийг хөгжүүлэх гэдгээр тайлбарласан бол сөрөг хүчин үүнийг нийслэлийн парламентын байрны дэргэд тогтмол болдог жагсаал цуглаанаас холдуулах гэсэн явдал хэмээн үзжээ.
“Гүрж мөрөөдлийн “ төлөөлөгчид парламентыг Тбилисид буцаан ирүүлэх ёстой гэсэн байр сууриндаа хатуу зогсч байгаа аж. Тэд хууль тогтоох байгууллагын бүрэн хэмжээгээр ажиллах дэд бүтэц тэнд гүйцэт хийгдээгүй гэжээ. Хэвлэлд бичсэнээр, Тбилисид парламент мөддөө буцан ирэхгүй бололтой. Учир нь парламентын байрны дотор талыг бүрэн монтажлан буулгасан байна.
Үүний зэрэгцээ дахин нүүлгэн авчрахын тулд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүнийг Засгийн газар хийлэх нь бас хэцүү. Дахиад л нөгөө Үндсэн хуулийн шинэчлэлээр засвар хийлгэхэд өмнөх шиг 100 биш, 120 депутатын санал хэрэгтэй. “Гүрж мөрөөдөл нь Үндсэн хуулийн олонхи болж чадаагүй.
Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж Менабде Вахушти ярив. Эхний ээлжинд томьёололуудыг тодорхой болгох шаардлагатай гэнэ. Жишээлбэл, одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас зургаан сарын өмнө төрийн тэргүүн парламентыг тараах эрхгүй. Гэтэл хэзээнээс эхлэн зургаан сарыг тоолох тухай заалт Үндсэн хуулинд байхгүй аж.
Мөн гол хуулинд засаглалын салаа мачрийн зөрөлдөөнийг арилгах тодорхой механизм орсонгүй. Өнөөдөор хоёр тал ярилцаад тохирсон бол дараагийн удаад тохилцоо байхгүй байх талтай.