БРИКС-ийн орнуудын Хөгжлийн банк байгуулах үйл ажиллагаа эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

БРИКС-ийн орнуудын Хөгжлийн банк байгуулах үйл ажиллагаа эхэлжээ

Орос, Хятад, Бразиль, Энэтхэг болон ӨАБНУ зэрэг хөгжингүй орны  “БРИКС” нэгдэлийн  Хөгжлийн банк байгуулах асуудал  нь  тус нэгдэлийн 2013 оны гуравдугаар сарын 26-27-нд ӨАБНУ-ын Дурбанд болох дээд хэмжээний тав дахь удаагийн чуулганы гол сэдэв болох гэж  байна.

Гишүүн орнууд ирэх чуулган дээр шинэ төслийн ТЭЗҮ-ийг танилцуулахаар бэлтгэж байгаа аж.  “БРИКС” нэгдэлийн Хөгжлийн банк дахь Олон Улсын Валютын Сан болон Дэлхийн банкны үүрэг оролцоог тодорхойлох стратегийн төлөвлөгөөг өнгөрсөн сард ӨАБНУ-ын Засгийн газар баталсан байна.

Хятад эрчим хүчний салбарт, Орос хөрөнгө оруулалтын төсөлд, Өмнөд Африк болон Энэтхэг дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа аж. Гэхдээ одоогоор зөвхөн банкны бүтэц тогтолцооны талаар хэлэлцэж байна. Энэ оны гуравдугаар сард Нью Дели хотноо БРИКС-ийн орнууд хоорондын худалдаанд үндэсний валютыг ашиглахаар тохиролцож, энэ тухай Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Хөгжлийн банк нь гишүүн таван орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн хангах зорилгоор дэд бүтэц болоод бусад төсөлд гаргах хөрөнгийг нөөцлөх юм. Олон улсын санхүүгийн тогтворгүй энэ цаг үед БРИКС-ийн орнууд Хөгжлийн банкийг байгуулж байгаа нь тухайн орнуудын эдийн засгаа тусгаарлан, хамгаалж байгаагийн нэг илрэл хэмээн ажиглагчид үзэж байна.     

Э.Од

 
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж