Обама Jay-Z-д зөвлөгөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Обама Jay-Z-д зөвлөгөө өгчээ

Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүл хөгжмийн ертөнцийн алдарт хос Jay-Z –гийн гэр бүлтэй найрсаг харилцаатай. Тиймдээ ч алдарт рэппэр Jay-Z болон түүний гэргий Бейонси нар ирэх сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй Ерөнхийлөгч Барак Обамаг дэмжиж, түүний сонгуулийн кампанит ажилд идэвхитэй оролцож байна. Харин Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн амралтын өдрөөр “Z107.9” радиод өгсөн ярилцлагынхаа үеэр нэгэн сонирхолтой зүйлийг ярьжээ. Тэрбээр, ярилцлагадаа тэргүүн хатагтай Мишель Обама болон дуучин Бейонсе нарыг сайн найзууд гэдгийг дурьдаад, өөрөө ч рэппэр Jay-Z-тэй дотно нөхөрлөдөг гэжээ. Ерөнхийлөгч алдарт рэппэртэй бусад эрчүүдийн л адил  элдэв зүйлсийн талаар хуучилж,  бүр хэрхэн хүүхэд өсгөх тухай зөвлөгөө өгдөг талаараа ч ярьсан байна. Өдгөө хоёр охины аав, сайн эцэг хэмээгддэг Ерөнхийлөгч Барак Обама рэппэр Jay-Z-д хандан “Охин Blue Ivy-гаа өсгөх асуудлыг зөвхөн ээж, асрагч эхэд нь хариуцуулж хэрхэвч болохгүй. Охиноо өсгөхдөө гар бие оролцон, Бейонсид туслах хэрэгтэй” гэж зөвлөдөг гэнэ. Мөн тэрээр “Эр хүнд ямар ч ажил төрлөөс гэр бүл нэгдүгээрт байх ёстой гэж боддог” ажээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж