Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдрөөс Бүгд Найрамдах Австри Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Швейцарийн Холбооны Улсад тус тус ажлын айлчлал хийж байна. Айлчлал аравдугаар сарын 26 хүртэл үргэлжлэх юм. Сайд Л.Болд айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Австри Улсын Дэд канцлер бөгөөд Европ болон олон улсын асуудал эрхэлсэн сайд М.Шпинделеггер, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Гадаад хэргийн сайд Г.Вэстервэлле, Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтер нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.