МАН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандана гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

МАН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандана гэв

МАН-аас сонгогдсон гишүүдийн хуралдаан болж, хурлаар хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Намын зүгээс чуулганыг эхлүүлэн  улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд бэлэн байгаа гээд “Харин хууль зөрчиж  Өвөрхангайн хоёр гишүүнийг тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулах тал дээр эрс зогсоно” гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-”Улс орны өмнө сонгуулийн хоёр гишүүнийг тангараг өргүүлэхээс илүүтэй Төсөв болон мөнгөний бодлоготой холбоотой хурдан хугацаанд шийдвэрлэвэл зохих асуудал олон байна. Энэ асуудлуудаар МАН-ын зүгээс чуулганд оролцон, шийдэхэд бэлэн байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоног болон энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын эхэнд тангараг өргүүлэх ёслолыг  хамгийн түрүүнд тавьсаар байна.  Энэ хууль зөрчсөн асуудлыг эсэргүүцэхээр биднийг эргээд төрийн ажил царгардуулж хууль зөрчиж байгаа мэтээр ойлгуулж байна.  Манай намын гишүүд тангараг өргөх асуудлаас бусад байнгын хороодын хуралдаанд оролцож, шийдвэрлэх асуудлаа хэлэлцээд явна. Бидэнд хоёр намын хооронд ярилцаж зөвшилцөх хугацаа байсан. Гэхдээ Ардчилсан намынхан зөвшилцөх хүсэлгүй байгаа учир Өвөрхангайгаас сонгогдсон гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон” гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-“Бид төрийн ажлыг гацаагаагүй. Бид хууль зөрчөөгүй. Хуулинд Төрийн ордны эргэн тойронд 20 метрт жагсаал цуглаан, суулт хийхийг хориглосон байгаа. Тэрнээс биш ордон дотор гэсэн заалт байхгүй. Тиймээс хуулийг гуйвуулахгүй байх хэрэгтэй. Бид хууль зөрчсөн үйлдлийг гаргуулахгүйн тулд  бололцоотой бүх аргаар тэмцэх болно” гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж