Наренда Муди Британийн өргөмжлөлт консултай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Наренда Муди Британийн өргөмжлөлт консултай уулзав

Энэтхэг дэх Их Британийн Өргөмжит дээд консул Энэтхэгт арван жилийн өмнө болсон шашин хоорондын мөргөлдөөнд буруутай хэмээн сэжиглэгдэж байсан Наренда Мудитай өнөөдөр уулзах үеэрээ шашны чөлөөт байдлын талаар  олон асуудлыг ярилцжээ. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Их Британи болон барууны хэд хэдэн орны зүгээс 2002 онд Энэтхэгт  болсон шашин хоорондын үймээн самуунд Нарендра Мудыг холбоотой хэмээн буруутгаж байсан аж. Энэтхэгт арван жилийн өмнө болсон уг шашны үймээн самуунаар тус улсын 1000 энгийн ард иргэд амиа алдсан бөгөөд тэдний гурав нь Британийн иргэд байжээ. Энэтхэгийн нөлөө бүхий  улс төрчдийн нэг Наранда Мури шашин хоорондын үймээн самуунд өөрийг нь буруутгасан явдлыг эрс үгүйсгэж ирсэн байна. Харин түүнийг сүүлийн үед  Энэтхэгийн шинэ Ерөнхий сайдаар томилогдоно гэсэн мэдээ сүүлийн үед ихээр гарах болсон байна. Түүнчлэн  хэрвээ Мудыг Ерөнхий сайдын албан тушаалд очвол Энэтхэгийн нийгэм тэр дундаа эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагчийн нэг Их Британи Энэтхэгтэй цаашид харилцаагаа хэрхэх асуудал олон улсын анхаарлыг татаад байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж