МАН-ын гишүүд хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд хууль зөрчсөн гэв

УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрбээр МАН-ын гишүүдийн суулт хуулийн хүрээнд болсон эсэхийг тайлбарлалаа.

Тэрбээр  “Төрийн ордон болон түүний ойр орчимд суулт хийх нь хориотой. Өөрөөр хэлбэл,  УИХ-ын чуулганы танхимын үүдийг хааж суусан нь Төрийн ордоны тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг” хэмээн мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл,  МАН-аас УИХ-д сонгогдсон  гишүүд чуулган хэвийн явагдах боломжийг хааж, Төрийн ордоны тухай болон УИХ, УИХ-ын дэгийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчжээ.  Төрийн ордны тухай хуулийн  13-р зүйлд энэхүү хуулийг зөрчсөн  тохиолдолд захиргааны арга хэмжээ авах буюу  20-50 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг аж. Харин хуралдааны дэгийг зөрчсөн тохиолдолд хуралдаанд оролцох эрхийг гурван цаг хүртэл хугацаагаар хасдаг байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж