Стаудмайэр улирлын туршид гэмтэл бэртлээс холуур байж, багтаа нэмэр оруулах нь “Никс”-ийн хувьд лигийн аваргын төлөө өрсөлдөх багуудийн нэг байхад маш чухал асуудал билээ. Энэ мэт гэмтэл тэдний улирлын дундуур хийсэн солилцоо наймаа болон багийн шинэчлэгдэх үйл явцыг хойш татах нь гарцаагүй билээ.
Энэ жил 29 настай Амарэ 2005 онд өвдөгний хагалгаанд орсноос хойш түүний гэмтлийн талаархи асуудал нь багуудыг түүнтэй гэрээ хийх тал дээр болгоомжтой байхад хүргэсэн билээ. Тийм ч учраас түүний өмнөх баг “Финикс Санс” түүнтэй 2010 онд урт хугцааны гэрээ хийгээгүй түүхтэй. Түүний эрүүл мэндийн байдалд эргэлзэж байгаа хүмүүс гэмтэл бэртэл түүний тоглох боломжийг хязгаарлах нь хэзээ мөдгүй тохиолдож болох цаг хугацааны асуудал гэж үзэж байна.