Монголын хип хопчид “Onyx”-той доргилоо

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Монголын хип хопчид “Onyx”-той доргилоо

Саравчтай малгай, том хүрэм, хэлхгэр өмдтэй залуус “Onyx”-ыг хэзээ тайзнаа гарах бол хэмээн тэсэн тэсэн ядан хүлээнэ. Тэдний мөрөөдөл биелэлээ олж, Монголд дэлхийн од “Onyx” хамтлаг саатлаа. Өнгөрсөн амралтын өдөр Яармаг дахь Буянт-Ухаа цогцолборт хип, хопчид чуулан, Монголын хип, хопын түүхэнд тэмдэглэхүйц үйл явдлын гэрч болохоор ийн догдлов.

Тайзнаа “Click click boom” реппер Gee гарч ирэн бүтэн тоглолтоо фенүүддээ хүргэн хип, хопчдыг доргиолоо. Харин тэдний дараа удтал хүлээлгэсэн энэ үдшийн гол эзэн “Onyx”-ын залуус тайзнаа гарч ирэн тоглолтын оргил үе эхэлж, залуус “буцалж” орхив. Fredro Starr, Sticky Fingaz 1992 оноос одоог хүртэл уран бүтээлээ туурвин, дэлхийн мянга мянган хип хопчдыг доргиосоор ирсэн.  Тэд Монголд дуулж байна. Итгэмээргүй ч юм шиг…

“Onyx”-ыг үзэхэр зорин ирсэн залуус “Арван жилдээ “Onyx”-ын зургаар цүнх, дэвтэр, өрөөнийхөө ханыг дүүргэдэг байлаа” хэмээн ярих. Дуу бүр нь танил 90-ээд оны сүүлээр FM радиогоор цацагддаг байсан танил дуунууд энэ тайзнаас нүүргэлтэн, залуусын цөсийг хөөргөж орхилоо. Дэлхийн од бол дэлхийн л од. Тэдний дуулалт ямар гайхалтай байв аа. Энд цугласан хүн бүр үүнийг л ярилцан, магтах үгээ олж ядан байв. 

“Onyx”-ын талаар товч сонирхуулахад, тус хамтлаг нь Хойд Ямайка, Queens, Нью Йоркоос гаралтай Америкийн зүүн эргийн хип хоп урсгалыг баримталдаг “old school” хамтлаг юм. Тэднийг хип хопын “Хар чулуунууд” гэж нэрлэдэг. Хамтлаг анх 1988 онд  Нью Иоркын Queens-ээс Fredro Starr, Sonee Seeza гэсэн хоёр гишүүнтэйгээр байгуулагдсан.  Тэдний анхы уран бүтээл нь  "Ah, And We Do It Like This". Тус хамтлагийн гишүүн Sticky Fingaz 1992 онд хамтлагт элсэн орсон. Мөн  хамтлагт Big DS гэх гишүүн байсан ба дебут цомгын дараа хамтлагаасаа гарчээ. Тэрбээр өөрийн соло цомгоо гаргаж байсан ба  2003 оны тавдугаар сарын 22-нд хорт хавдрын улмаас нас баржээ. Харин тус хамтлагийн гишүүн байсан Sonee Seeza хамтлагаасаа гаран “Gangreen” хамтлагт орсон бөгөөд тэрбээр хамгийн сүүлд 2012 оны нэгдүгээр сард Шведэд өөрийн соло цомгоо гаргасан байна.

“Onyx” хамтлан 1993 онд анхны  “Bacdafucup” цомгоо  гаргаж  түүнээс хойш 1995 онд “All We Got Iz Us”, 1998 оно “Shut "Em Down” , 2002 онд  “Bacdafucup Part II”, 2003 онд “Triggernometry” , 2008 онд “Cold Case Files: Murda Investigation” гэсэн цомгуудад тус тус гаргаж хамгийн сүүлд 2012 онд “Cold Case Files Vol. 2”  цомгоо гаргажээ.  Тэдний 2008 онд гаргасан цомогт DMX, Lost Boyz, Raekwon, Method Man, Big Pun,  50 Cent  зэрэг уран бүтээлчид хамтран ажиллажээ. Мөн хамтлагын гишүүд  1995 онд “Dead Presidents” кинонд,  1996 онд “Clockers” болон “Sunset Park”  зэрэг кинонуудад тоглож байснаас гадна FX Network ,  The Shield , CBS"s CSI: Miami зэрэг телевизийн кино, шоунд оролцон тоглож байжээ.

2006 онд Fredro “Yung Onyx” төслийг хэрэгжүүлж байсан ба 2008 онд хамтлагынхан Onyх-ийн 15 жилийн турш хийж бүтээсэн клип видеонууд, болон тэдний үүх түүх, үзэл бодол уур хилэнг багтаасан DVD гарч байсан юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж