Ливанд Ерөнхий сайдаа огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Ливанд Ерөнхий сайдаа огцрохыг шаардав

Ливаны нийслэл Бейрутад өчигдөр буюу ням гаригт одоогийн Засгийн газрын бодлого үйл ажиллагааг эсргүүцсэн олон зуун иргэдийн жагсаал болсон байна. Жагсаалын үеэр жагсагчид ерөнхий сайд Нажиб Митакийг огцрохыг шаардаж, Загсгийн газрын байр руу чулуу нүүлгэжээ. Уг жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэж, жагсагчдыг тараасан бөгөөд энэ үеэр 15 хүн гэмтэл авсан байна.

Жагсаалд оролцсон Ливаны Суннит шашинтнууд Ерөнхий сайд Нажиб Митакийг Сирийн улс төрийн дэглэм мэт Засгийн газрын үйл ажиллагаагаа ард түмнээс хаалттай явуулж байна хэмээн шүүмжилжээ. Тус улсын албаны эх сурвалжуудын  мэдээлснээр Ливаны  Суннит шашинтнууд Башар Аль-Асадын дэглэмийг хүчтэй эсэргүүцдэг бол Алавит бүлэглэлийнхэн одоогийн эрх баригч дэглэмийг дэмждэг гэнэ. Түүнчлэн шинжээчид Сирит олон сарын турш үргэлжилж байгаа улс төрийн тогтворгүй байдал Ливанд мөн нөлөөлж эхэлсэн хэмээн өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шуугиж эхэлсэн юм. Бейрутад ням гаригт болсон уг жагсаалын үеэр жагсагчид  одоогийн Засгийн газрын тэргүүн Нажиб Митакийг үтэр түргэн огцорхыг шаардаж  улс орны дотоодын нөхцөл байдлыг Сирийн  замд хөтлөж байна хэмээн Ерөнхий сайдаа ийнхүү буруушаажээ. Түүнчлэн Ливаны үндэсний  мэдээллийн хэрэгслээр Суннитуудын уур бухимдал ийнхүү дээд цэгтээ хүрэхэд баасан гаригт Бейрутад болсон гэмт халдлага хүчтэй нөлөөлсөн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр баасан гаригт зэвсэглэсэн гэмт этгээд нийслэл Бейрутын  хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт  бөмбөг дэлбэлсэн бөгөөд Засгийн газраас иймэрхүү гэмт халдлагаас урьдчилан сэргийлсэн шийдвэртэй алхмыг авахгүй байна хэмээн жагсагчид үзэж байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж