Сумын төвүүдийг интернэтэд холбоно | News.MN

Сумын төвүүдийг интернэтэд холбоно

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Сумын төвүүдийг интернэтэд холбоно

Найман аймгийн 34 сумын төвийг өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэх тендерт “Мобиком”, “Скай Си энд Си” компаниуд шалгарсан байна. Тендерт шалгарсан компанийн захирал Д.Болор, Ё.Буянжаргал нар өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатартай гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ ёсоор дээрх хоёр компани нь таван жилийн туршид орон нутгийн хэрэглэгчид болон интернет төвийн ажилтнуудад зориулж сургалт явуулах, тухайн сумын дунд сургуулийг эхний гурван жилийн туршид 60-100 хувийн хөнгөлөлттэй үнээр интернетэд холбох зэрэг үүргийг хүлээн ажиллах юм. Сумын төвүүдэд интернетийн хурдыг 512 кб/с-ээс багагүй байлгахаар гэрээнд заасан байна. “Мобиком” ХХК нь Төв аймгийн Лүн, Булган аймгийн Дашинчилэн, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Гурванбулаг, Рашаант, Дундговь аймгийн Мандалговь, Эрдэнэдалай, Өмнөговь аймгийн төв Даланзадгад болон Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл, Мөрөн, Шинэ-Идэр, Жаргалант сумын төвд интернетийн өндөр хурдны сүлжээг хүргэх ажээ. Харин “Скай Си энд Си” компанийн хувьд Увс аймгийн төв Улаангом болон Зүүнхангай, Баруунтуруун, Хяргас, Малчин, Өвөрхангай аймгийн төв Арвайхээр болон Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Завхан аймгийн төв Улиастай болон  Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Түдэвтэй сумын төвийг интернетттэй болгох үүрэг хүлээлээ.

Д.Сура

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-18 182.160.2.214

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 9975-7810 adidas nike umbro puma

Avatar

Зочин 2010-05-18 202.179.20.224

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

Avatar

Зочин 2010-05-18 202.179.11.42

ee ih um hiij dee edgeer sumd chini odoo ch interneted oroh buren bolomjtoi sh dee orj ch bgaa bh hairan mungu bgaa daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж