Дургуй мөртлөө “за” гэж хэлдэг зуршил танд байна уу? Энэхүү жижиг шалгуураар өөрийгөө шалгаад үзнэ үү.
1. Та маргааш өглөөг сайхан унтаж амраад, өдрөө 10
цагаас аажмаар эхлүүлэхээр төлөвлөжээ гэж бодьё. Гэтэл орой тань руу
танай дарга эсвэл танай үйлчлүүлэгч утасдаад маргааш өглөө ажил дээрээ 8
цагт ирж чадах уу гэж асуужээ. Энэ тохиолдолд та юу гэж хариулах вэ?
а) Шууд “үгүй” гэж хариулахад хэцүү байсан учраас өглөө 8 цагаас өөр чухал ажилтай “чадахгүй нь ээ” гэж худлаа хэлэх.
б) Дургүй байсан ч “за, тэгье” гэж хариулах
в) Маргааш өглөө амарна гэж бодож байснаа үнэнээр хэлж, гэхдээ 8 цагт очиж чадна гэдгийгээ хэлэх.
2. Кино театруудад таны үзнэ гэж бодож байсан шинэ
кино гарч эхэлжээ гэж бодьё. Гэвч таны шохоорхдог, таалагддаг залуу
(хүүхэн) танд өөр кино үзэхийг санал болгожээ. Энэ тохиолдолд та яах вэ?
а) Хамтдаа кино үзсэн бол уг нь гоё байх байсан гэж бодоод, дуртай киногоо өөр хүнтэй үзнэ.
б) Хэдий үзэх дургуй кино байсан ч гэсэн хамт үзнэ.
с) Өөр кино үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж мөн цугтаа үзвэл баярлах болно гэдгээ бас түүнд хэлнэ.
3. Сайн найзын чинь төрсөн өдөр боллоо гэж бодъё.
Тэрээр төрсөн өдрөө зардал өндөртэй, тансаг ресторанд тэмдэглэхээр
шийджээ. Та очих хүсэлтэй ч, таны санхүүгийн боломж тааруухан, энэ
тохиолдолд та яах вэ?
а) Очмоор л байна, даан ч бие тааруухан очиж чадахгүй нь ээ гэж худлаа хэлэх.
б) Гарах зардалд санаа зовж байсан ч гэсэн найзынхаа төрсөн өдөрт очино.
в) Санхүүгийн талаар жаахан тааруухан болохоор найз нь тооцоогоо тусад нь хиймээр байна гэдгийг үнэнээр хэлэх.
За, гарсан дүнгээ доороос шалгад үзээрэй.
Хэрвээ таны гарсан хариултын ихэнх нь “а” байвал:
Та өөрийнхөө талд зогсож чаддаг ч, бусдад түүнийгээ илэрхийлж чаддаггүй юм байна. Тиймээс зоригтой бай!
Өөрийгөө илэрхийлэх чадварыг мөн бусдын төлөө ч гэсэн санаа тавьдаг гэдгийг бусдад мэдрүүлэх чадварыг эзэмших хэрэгтэй.
Хэрвээ хариултын ихэнх нь “б” байвал:
Хэдий дургуй байсан ч та бусдын төлөө үргэлж “за” гэж хэлдэг юм байна. Өөрийнхөө төлөө бусдад “үгүй” гэж хэлж сурахыг хүсвэл энд дарна уу.
Хэрвээ хариултын ихэнх нь “в” байвал:
Баяр хүргэе! Таны өөрийн үнэлэмж маш дээгүүр, та өөрийнхөө төлөө
“үгүй” гэж хэлж чаддаг, та өөртөө үнэнч, мөн бусдад ч гэсэн үнэнийг
хэлдэг юм байна. Энэ байдал танд үргэлж win-win нөхцөлийг авчирна.
Гарсан хариултынхаа тухай бусадтай хуваалцахыг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Эх сурвалж: http://www.ukatumur.com/