“Miss International 2012″ тэмцээн өчигдөр Японы Онояама паркт орон нутгийн цагаар 17.00 цагт эхэлж, ялагчаа тодруулжээ. Тэмцээнд дэлхийн 69 орны бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Японы мисс Ikumi Yoshimatsu “Miss International 2012″-ын титмийг өөрийн болгосон байна. Харин Финляндын мисс Viivi Suominen, Шри Ланкийн мисс Madusha Mayadunne, Доминиканийн мисс Melody Mir, Парагвайн мисс Nicole Huber нар шилдэг тавд багтжээ.
Тус тэмцээнд Монголыг төлөөлж мисс Д.Долгион оролцсон юм. Д.Долгион фэйсбүүк хуудсаар явуулсан олон нийтийн санал асуулгад дээгүүр явж байсан ч эцсийн дүнгээр Мяньмар улсын мисс Nang Khin Zay Yar түрүүлсэн байна. Чансаагаар Дэлхийн миссийн тэмцээнтэй дүйцдэг энэ тэмцээний өнгөрсөн жилийн ялагчаар Эквадорын мисс Maria Fernanda Cornejo тодорч байсан юм.
Г.ДАША