
Хүүхдийн мөнгийг зөвхөн эцэг, эхийн иргэний цахим үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээг үндэслэн аль нэг арилжааны банкинд данс нээлгэсний дагуу авч байгаа юм . Түүнчлэн өмнө нь хүүхдийн мөнгө авахад шимтгэл төлдөг байсан бол энэ удаа ямар нэгэн шимтгэл төлөхгүй. Хэрвээ хүүхэд нэг наснаасаа эхлэн мөнгөө хуримтлууллаа гэхэд 18 нас хүрэхдээ 4.320.000 төгрөгийн хадгаламжийн эх үүсвэртэй болох юм.
Б.МАРАЛ