
“Улаанбаатар сонсож байна” нийслэлийн Лавлагаа, мэдээллийн төвийн нээлт өнөөдөр 11:00 цагаас “Мобиком” корпорацийн төв байранд болох аж. Тус төв ашиглалтад орсноор иргэд гар утас болон интернэтийн сүлжээ ашиглан хүссэн үедээ нийслэлтэй холбоотой өргөдөл, гомдол, санал хүсэлтээ илгээж, мэдээлэл, лавлагаа авах боломжтой ажээ. Нээлтийн өдрийг тохиолдуулан “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг үргэлжлүүлэх үү?” сэдвээр өнөөдөр үүрэн телефоны бүх хэрэглэгчдээс санал авах юм байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН